Presentasjon lastes. Vennligst vent

Presentasjon lastes. Vennligst vent

Программчлалын хэл түүний ухагдахуунууд

Liknende presentasjoner


Presentasjon om: "Программчлалын хэл түүний ухагдахуунууд"— Utskrift av presentasjonen:

1 Программчлалын хэл түүний ухагдахуунууд
ЧД-ийн 23 дугаар сургуулийн мэдээллийн технологийн багш Н.Оюунгэрэл

2 Программчлалын хэл гэж юу вэ?
Орчин үеийн ихэнх автомат төхөөрөмж урьдчилан бэлдэж өгсөн зааврын дагуу уг төхөөрөмж дээр биелэгдэх боломжтой олон тооны эгэл үйлдлүүдийг дараалан биелүүлэх замаар илүү нарийн төвөгтэй үйлдлийг гүйцэлдүүлдэг. Ерөнхийд нь, ийм заавар бэлдэж өгөх үйл ажиллагааг програмчлал, уг төхөөрөмжид “ойлгогдохоор” заавар бэлдэх аргыг програмчлалын хэл гэнэ

3 Одоогоор С , C++ , Pascal , Basic , Java , Python зэрэг програмчлалын хэлүүдийг өргөнөөр хэрэглэж байгаа бөгөөд үүнд суурилсан олон төрлийн программууд байдаг билээ.Үүнээс бид өнөөдөр Small basic гэх программыг үзэх болно

4 Small Basic Энэхүү програм нь үнэгүй бөгөөд Learn Suite-н багц програмын нэг програм юм. Энэхүү програмыг татаж суулгах бол сайт руу орж татаж суулгана. Суулгаж дууссаны дараа ажиллуулахдаа: Start - all Programs - Small programs - Microsoft Small basic

5 Small basic программ дээр өгөгдөл оруулах
“Small basic programm” гэдэг үгийг хэвлэж үзье. Програмд дараах текстийг бичиж Run буюу гараас F5 товчийг дарж ажиллуулна. TextWindow.WriteLine(“Small basic programm") Кодын тайлбар: TextWindow.WriteLine(" ") Текстийг дэлгэцэнд хэвлэх үүрэгтэй

6 Одоо “Manai angi” гарчигтай цонхонд ногоон өнгөөр 23-r surguuli Bolortsetseg bagshtai 11z angi мөрийг хэвлэж үзье. Кодын тайлбар: TextWindow.Title = “” -бичвэр цонхонд гарчиг өгөх TextWindow.ForegroundColor = “” - хэвлэх мөрийн өнгийг солих TextWindow.WriteLine(“”) - Текстийг дэлгэцэнд хэвлэх

7 Өгөгдөл ба хувьсагч Программаар боловсруулан үр дүнг гарган авахын тулд программд оруулж буй мэдээллийг өгөгдөл гэнэ. Дээрх хуудсан дээр гарсан ner нь программд оруулсан өгөгдлийг хадгалах зорилгоор ашиглагдах ба хувьсагч болно.

8 TextWindow.Write(“Ta uuriin neree oruulna uu : ")
Ner = TextWindow.Read() TextWindow.WriteLine(“Sain uu “ + Ner + “hicheelee sn hiigeerei”) Кодын тайлбар: TextWindow.Write(" Ta uuriin neree oruulna uu : ") нь “Ta uuriin neree oruulna uu :” гэсэн текстийг хэвлэнэ. Гараас оруулах гэж байгаа утгыг Ner гэсэн хувьсагчид TextWindow.Read() функцийн тусламжтайгаар уншиж авна. Дэлгэцэнд хэвлэхдээ TextWindow.WriteLine() гэсэн функцийн тусламжтайгаар хэвлэхдээ " Sain uu“ гэсэн үгний ард + тэмдэг ашиглаж залгаж хэвлэнэ

9 Үүгээр өнөөдрийн хичээл дууслаа ...

10 Анхаарал тавьсанд баярлалаа


Laste ned ppt "Программчлалын хэл түүний ухагдахуунууд"

Liknende presentasjoner


Annonser fra Google