Presentasjon lastes. Vennligst vent

Presentasjon lastes. Vennligst vent

БҮЛГЭЭР АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ

Liknende presentasjoner


Presentasjon om: "БҮЛГЭЭР АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ"— Utskrift av presentasjonen:

1 БҮЛГЭЭР АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ
О.Билгүдэй 2018 оны 5 сарын 30 Төв аймаг

2 Бүлгийн ажлын зорилго Дараах чиглэлээр оролцогчдын саналыг авах:
REDD+-ийн хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй гол БАХ-нүүд хэрэгжих боломжтой, үр дүнтэй эсэх БАХ тус бүрийн чиглэлээр санал болгож буй үйл ажиллагаанууд БАХ-ний талаар зөвлөмж боловсруулах. Жишээ нь: Тавьсан зорилгод хүрэхийн тулд БАХ-г хэрхэн төлөвлөж, хэрэгжүүлж болох вэ? Эдгээр үйл ажиллагаа танай аймгийн нөхцөл байдалд таарч байна уу? БАХ-ний зорилгод хүрэхэд туслах ямар нэг нэмэлт үйл ажиллагааны санал байна уу? Үйл ажиллагаануудыг сайжруулах ямар боломж байна вэ? Эндээс гарсан үр дүн буюу зөвлөмжийг цаашид Стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад мөн БАХ-нүүдийн загвар, тогтвортой байдлыг сайжруулахад ашиглана.

3 Үр дүнтэй хэрэгжих нөхцөл
БАХ-нүүд үр дүнтэй байх эсэх нь дараах хүчин зүйлсээс хамаарна. Үүнд: БАХ-г төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх БАХ-нь REDD+-ийн зорилгод нийцсэн байх (жишээ нь: ойн хомсдлыг бууруулж, ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх г.м) БАХ нь гол зорилтот хүчин зүйлст чиглэсэн эсэх

4 Хэрэгжүүлэх боломж Хэрэгжүүлэх боломж гэдэг нь БАХ-г хэрэгжүүлэхэд хэр хүндрэлтэй эсвэл хялбар байхыг хэлнэ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл орно: Практик – БАХ-нүүд нь парактикт хэрэгжих боломжтой юу (жишээ нь: үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадавхи байгаа эсэх, эрх зүйн тогтолцоо байгаа эсэх)? Оролцогч талуудын дэмжлэг – Оролцогч талууд нь БАХ-г зөвшөөрч, хэрэгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулж, дэмжих.

5 Багаар ажиллах заавар

6 1-р алхам: Баг бүрдүүлэх Хүмүүс 8-10 хүнтэй 4 бүлэгт хуваагдана.
Хүмүүс хүнтэй 4 бүлэгт хуваагдана. Баг бүр чиглүүлэгчтэй байх ба тэмдэглэл хөтлөх нэг хүнийг дундаасаа сонгоно. Баг бүрт дараах материалыг өгнө. Үүнд: БАХ-нүүдийн товч танилцуулга Хүснэгттэй том цаас, болон үзэг Чиглүүлэх асуултууд

7 2-р алхам: Чиглүүлэгч нь тухайн багт оноосон БАХ-г уншиж танилцуулна.
Чиглүүлэгч нь тухайн багт оноосон БАХ-г уншиж танилцуулна. Багийн гишүүд дараах асуудлаар нэгдсэн нэг ойлголттой болсон байх ёстойг анхаарна уу. Үүнд: БАХ гэж юу вэ? REDD+-ийн зорилго юу вэ? Тухайн БАХ-нд ямар үйл ажиллагаанууд хамаарах вэ? Хэрвээ БАХ-ний талаар мэдэхгүй байгаа бол багийн чиглүүлэгчээс асуугаарай.

8 3-р алхам: БАХ-нүүд нь хэрэгжих боломжтой эсэх талаар хэлэлцэнэ
3-р алхам: БАХ-нүүд нь хэрэгжих боломжтой эсэх талаар хэлэлцэнэ Эхлээд тухайн БАХ нь хэрэгжих боломжтой, үр дүнтэй эсэх талаар багаараа хэлэлцэнэ: Уг БАХ нь гол хүчин зүйлсийг шийдвэрлэхэд чиглэсэн үү? Тэдгээр хүчин зүйлсийг үр дүнтэй шийдвэрлэж чадах уу? БАХ нь хэрэгжих боломжтой юу? Санал болгож буй үйл ажиллагаанууд нь бодит амьдрал дээр хэрэгжихээр байна уу? Үүнийг оролцогч талууд дэмжих үү? Аль үйл ажиллагааг танай аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх хэрэгтэй байна вэ? Өөр нэмэлт үйл ажиллагааны санал байна уу? Цаасан дээрээ БАХ-г хэрэгжихэд нөлөөлөх хүчтэй болон сул талуудыг тэмдэглэж бич. Шаардлагатай бол чиглүүлэх асуултуудыг хэрэглээрэй.

9 2-р хэсэг: Зөвлөмж боловсруулах

10 1-р алхам: Зөвлөмжийн талаар хэлэлцэх
Шинэ цаас аваад БАХ-г сайжруулах арга зам гэх мэт зөвлөмжүүдээ бичээрэй. Эдгээр нь : БАХ-ий хэрэгжих боломж ба үр нөлөөг нэмэгдүүлэх Санал болгож буй БАХ тус бүртэй холбоотой йл ажиллагаануудыг сайжруулахад чиглэсэн зөвлөмж байх юм. БАХ-ний загвар төлөвлөгөө, хэрэгжүүлэх газар, хэрэгжилтийг удирдах талаар зөвлөмж бичиж бас болно. Мөн БАХ-г өөрчилж болно, мөн үүнийг хэрэгжүүлэхгүй байх санал гаргаж болно.

11 2-р алхам: Ажлаа дуусгаж, танилцуулах
Гарсан саналуудыг ойлгомжтой бичсэн байна Тодорхой ярих хэрэгтэй! Бусад багийнханд ойлгомжтой байлгах үүднээс тодорхой, нарийвчилсан мэдээлэл оруулах (жнь: яагаад?, хэрхэн?, хэн? гэх мэт) Тайлангаа танилцуулах 1-2 хүнийг сонгоно, тэр хоёр хүн үлдэж, бусад багийнханд ажлаа тайлбарлана.

12 Хэрэгжих боломж – хүчтэй давуу тал
Хэрэгжихэд нөлөөлөх– сул тал БАХ-г сайжруулах зөвлөмж Ойжуулах боломжтой доройтсон ойн талбай их байна Доройтсон ой бүхий газар нутгийн зураг шаардлага хангахгүй, дутагдалтай Ойжуулалт хийх газраа сонгохын тулд орон нутгийн түвшинд оролцооны аргаар зураг хийх, үүнийгээ хиймэл дагуулын зурагтай тулгаж шалгах Ойн тухай хууль/стратеги нь ойжуулалтыг дэмждэг Ойжуулах ажлыг үр дүнтэй хийх туршлага, техникийн чадавх орон нутаг болон засгийн газрын түвшинд муу байна. Ойн ангийнханд зориулсан сургалтын агуулгад дахин ойжуулалтын талаарх мэдлэг, мэдээлэл нэмж оруулж, сайжруулах


Laste ned ppt "БҮЛГЭЭР АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ"

Liknende presentasjoner


Annonser fra Google